Saturday, June 5, 2010

Санаж яв

  • Хананд өлгөсөн дипломуудын аль нь ч хүнийг жинхэнэ хүн болгох зүйлс биш гэдгийг санаж яв.
  • Хайр гэдэг үг хэр их хэрэглэгдэнэ утга агуулга нь төдий чинээ суларна гэдгийг санаж яв. Үйл хөдлөлөөрөө илэрхийл.
  • Ярьж буй хүнээ эвгүй байдалд оруулахгүй байх болон өөрийн үзлээ хамгаалах хоёрын хоорондох торгон зурвасыг олох маш хэцүү гэдгийг санаж яв.
  • Үнэнч найзууд болон үнэнч хайрын хооронд юу ч орж чадахгүй болохыг санаж яв.
  • Туршлага нь хэдэн оймс элээсэнтэй чинь биш, амьдралдаа юу амссантай чинь холбоотой болохыг санаж яв.
  • Гэр бүлийнхэн цаг ямагт чиний дэргэд байж чадахгүй. Хамаатан биш ч байсан бусад хүмүүсээс хайр итгэл сурч болдгийг, гэр бүл заавал мах цусаар холбоотой байх албагүй гэдгийг санаж яв.
  • Хэчнээн ойр дотно байсан ч хамгийн сайн найзууд нэгнийгээ гомдоох үе байдгийг, иймээс тэднийг өршөөж сурах хэрэгтэй гэдгийг санаж яв.
  • Заримдаа зөвхөн бусдыг уучлах нь хангалтгүй байж болно. Хүн өөрийгөө ч мөн уучлах хэрэгтэй болохыг санаж яв.
  • Зүрх чинь хэчнээн ихээр шаналан өвдөж байсан ч дэлхий бидний төлөө эргэлдсээр байгаа гэдгийг санаж яв.
  • Бидний хяналтаас гадуурх нөхцөл байдал амьдралд нөлөөлсөн байж болно. Гэвч хэн болох болон ямаршуу явахаа бид өөрсдөө л шийддэг гэдгийг санаж яв.
  • Хоёр хүний маргалдах нь тэдний бие биендээ дургүй болохыг батлахгүй. Маргалдахгүй байх нь ч дуртай гэдгийг баталж чадахгүй болохыг санаж яв.
  • Бүхий л бэрхшээлүүд боломж агуулж байдаг бөгөөд уг бэрхшээл нь боломжийнхоо хажууд өчүүхэн зүйл болохыг санаж яв.
  • Хайрыг алдах амархан. Харин алдсаныхаа дараа харамсах хэцүү гэдгийг санаж яв.

Tuesday, April 13, 2010

Тэнгэр шиг бай...

О.Дашбалбар

Хамаг бүгдээр чамайг
Харааж нулимж байвч, тэнгэр шиг бай!
Хамгийн сайн хүмүүс гэж
Хашгирч ерөөж байвч, тэнгэр шиг бай!

Тэвчээр барагдаж, нөхөд чинь орхивч
Тэнгэр шиг бай, мөнхөд амгалан...
Тэргэнд суулгаж, алтан титэм өмсгөвч
Тэнгэр шиг бай, юу ч болоогүй шиг...