Friday, June 15, 2012

Өнөөдөр 2 жоохон охин манай хаалгыг тогшоод гартаа барьсан чихэрээ аавд минь өгөөд "өвөө гадаа гарч тоглох уу?" гэсэн гэнээ. Ямар өхөөрдмөөр хөөрхөн дүр зураг харагдсан болоо. Өнөөдрийн энэ явдлыг сонсоод би бага насныхаа зарим нэг дурсамжуудаа эргэн бодлоо. Намайг багад манай гудамжинд хүүхдүүдийг хооронд нь уралдуулж гүйлгэдэг нэг эмээ байдаг байж билээ. Би нэрийг нь мэдэхгүй болохоороо "уралдуулдаг" эмээ гэж нэрлэдэг байсан юм. Тэр эмээг гараад ирхээр хүүхдүүд бид нар уралдуулдаг эмээ ирж байна гээд л гүйж очоод "эмээ бид нарыг уралдуулаарай" гээд л тойрч гүйлддэг байж билээ. Хүүхэд, хөгшин хүн хоёр хоорондоо хамгийн сайн ойлголцдог юм бол уу даа. Учир нь тэдний сэтгэл адилхан ариухан байдаг юм бол уу даа.

Thursday, June 14, 2012

Яг л соронз шиг найз минь

Өөрийн мэдэлгүй татагдаад байдаг тийм нэг соронз шиг хүмүүс байдаг даа. Яг л тийм дотроо соронзтой нэг найз надад байдаг юм. Нэг л мэдэхэд тэр найзыгаа бага багаар улам бүр хайрлаад л, хайрлаад л, хайрлаад л... байх болж.