- Хананд өлгөсөн дипломуудын аль нь ч хүнийг жинхэнэ хүн болгох зүйлс биш гэдгийг санаж яв.
- Хайр гэдэг үг хэр их хэрэглэгдэнэ утга агуулга нь төдий чинээ суларна гэдгийг санаж яв. Үйл хөдлөлөөрөө илэрхийл.
- Ярьж буй хүнээ эвгүй байдалд оруулахгүй байх болон өөрийн үзлээ хамгаалах хоёрын хоорондох торгон зурвасыг олох маш хэцүү гэдгийг санаж яв.
- Үнэнч найзууд болон үнэнч хайрын хооронд юу ч орж чадахгүй болохыг санаж яв.
- Туршлага нь хэдэн оймс элээсэнтэй чинь биш, амьдралдаа юу амссантай чинь холбоотой болохыг санаж яв.
- Гэр бүлийнхэн цаг ямагт чиний дэргэд байж чадахгүй. Хамаатан биш ч байсан бусад хүмүүсээс хайр итгэл сурч болдгийг, гэр бүл заавал мах цусаар холбоотой байх албагүй гэдгийг санаж яв.
- Хэчнээн ойр дотно байсан ч хамгийн сайн найзууд нэгнийгээ гомдоох үе байдгийг, иймээс тэднийг өршөөж сурах хэрэгтэй гэдгийг санаж яв.
- Заримдаа зөвхөн бусдыг уучлах нь хангалтгүй байж болно. Хүн өөрийгөө ч мөн уучлах хэрэгтэй болохыг санаж яв.
- Зүрх чинь хэчнээн ихээр шаналан өвдөж байсан ч дэлхий бидний төлөө эргэлдсээр байгаа гэдгийг санаж яв.
- Бидний хяналтаас гадуурх нөхцөл байдал амьдралд нөлөөлсөн байж болно. Гэвч хэн болох болон ямаршуу явахаа бид өөрсдөө л шийддэг гэдгийг санаж яв.
- Хоёр хүний маргалдах нь тэдний бие биендээ дургүй болохыг батлахгүй. Маргалдахгүй байх нь ч дуртай гэдгийг баталж чадахгүй болохыг санаж яв.
- Бүхий л бэрхшээлүүд боломж агуулж байдаг бөгөөд уг бэрхшээл нь боломжийнхоо хажууд өчүүхэн зүйл болохыг санаж яв.
- Хайрыг алдах амархан. Харин алдсаныхаа дараа харамсах хэцүү гэдгийг санаж яв.
Saturday, June 5, 2010
Санаж яв
Subscribe to:
Posts (Atom)