- Хайртай болно гэдэг чинь цөл шиг нэг байрандаа байх юмуу, эсвэл салхи шиг даян дэлхийгээр хийсээд ч юмуу, чам шиг алсаас бүгдийг хараад байхыг хэлдэггүй юм. Хайр гэдэг нь Замбуулингийн Сүнсийг хувиргаж, сайжруулдаг хүч мөн. Намайг анх удаа түүнд нэвтрэн ороход тэр надад төгс төгөлдөр мэт санагдсан. Дараа нь би түүнийг бид бүхний л тусгал юм гэдгийг олж харсан. Түүнд ч мөн л хүсэл тачаал буцалж, дайн тулалдаан болдог юм билээ. Бид түүнийг тэтгэж байгаа. Тиймээс бидний аж төрж буй газар дэлхий илүү сайн болох, илүү муу болох нь бидний өөрсдийн сайн, муу байхаас хамаарна. Яг ингэхэд л хайрын хүч хэрэг болдог, яагаад гэвэл хүн хайрлаж эхлэхээрээ илүү сайн болохыг эрмэлздэг учиртай... Цөл ч тэр, салхи ч тэр, нар ч тэр, хүмүүс ч тэр юуны учир оршин буйгаа мэддэггүй... (Пауло Коэльо "Алхимич")
Юуны төлөө оршин буйгаа ухаарч, өөрийгөө хайрын хүчээр дүүргэсэн тэр цагт бид өөрсдийгөө, дэлхийгээ, бүхнийг аварч чадна. Хүн бол ертөнц, ертөнц бол хүн...