Саяхны нэг өдөр хамт олон маань миний талаар ярилцлаа. Миний зан ааш, гадаад төрх, бүр цаашлаад сэтгэл зүрхний минь асуудал руу орлоо... хэхэ. Гэхдээ ярьж буй бүх зүйл нь миний сайн сайхны төлөө, намайг сайн яваасай гэсэндээ хэлж байгааг нь би ойлгож байлаа. Миний төлөө тэднийг тэгтлээ их санаа зовж явдагт нь баяралмаар санагдсан. Гэхдээ хүн бүрт өөр өөрийн гэсэн өнгө төрх, үзэл бодол, хувь тавилан байдаг гэдгийг тэд нэг л сайн ойлгохгүй байх шигээ. Хүн өөрийн хувь тавиланг хүлээж бус, бүтээж амьдардаг гэдэг үг нь үнэн боловч заавал бусад хүмүүст таалагдахаар бүтээх албагүй шүү дээ. Бусад бүсгүйчүүд гоолиг сайхан биетэй, ганган учраас би бас тийм байх албагүй, 30 настай ихэнх хүмүүс гэрэлсэн учраас би бас гэрлэх албагүй, бусад бүсгүйчүүд гэрэлхээсээ өмнө олон залуустай болзож туршлага хураадаг учраас би бас тэгэх албагүй, сэргэлэн бүсгүйчүүд сайн залуутай таармагцаа сээтэгнэж алдалгүй олж авдаг учраас би бас тэгэх албагүй. Би бусад шиг нас нь болсон учраас гэрлэж, нөхрөө мөнгөний автомат машин шиг харж, хүүхэд үйлдвэрлэдэг робот шиг амьдармааргүй байна. Харин сэтгэлийг минь мэдрээд намайг байгаагаар минь хайрлах, сайн, муу аль ч талыг минь хүлээн зөвшөөрөх цэвэр ариун сэтгэлтэй тийм хүн маань өөрөө аяндаа над дээр ирнэ. Тийм хүн байхгүй гэж бусад хүмүүс боддог боловч харин би байгаа гэдэгт итгэдэг. Би өөрөө өөрөөрөө л амьдармаар байна. Дуртай жинс, кэет, пудволкоо өмсөж, дуртай дуугаа сонсонгоо алхаал, чин сэтгэлийн хайртай хүнтэйгээ гэрлэж, ухаалаг хөөрхөн хүүхдүүдтэй болж, хорвоо ертөнцийг халуун, хүйтэн, цастай, бороотой, цэлмэг, бүрхэг, шуургатай, нартай, сартай, одтой нь байгаагаар нь бүхлээр нь мэдэрч хайрлан, өөрөө өөрийгөө гээчилгүй, хүн чанараа алдчилгүй би зүгээр л өөрөөрөө байгаа чигээрээ л амьдармаар байна.
Huurhun naiz mini chinii zuv shuuuuuu....
ReplyDeleteIgej l bodoj, amidarch, xusej, muruudux xeregtei.
namaig uuruus mini ch iluu oilgodogt bayrladag shuu naizdaa. Zarimdaa uuriinhuuruu ch amisgalahad hetsuu b.h yum Gehdee zugeeeree amidral saihan shuu tiimee :))
ReplyDeleteАмьдрал ч сайхан л даа. Гэхдээ амьдрах тийм амар биш юм даа. :(
DeleteНайзад нь заримдаа үнэхээр уйрмаар болдог. Гэхдээ нулимс гэж байдаг нь сайхан юм шүү. Уйлж уйлж нүд бүлцийсэн ч сэтгэл жаахан ч гэсэн онгойдгийн. Найздаа хайртай шүү.